-
Who We Are
WHO WE AREThe International Organization for Migration (IOM) is part of the United Nations System as the leading inter-governmental organization promoting since 1951 humane and orderly migration for the benefit of all, with 175 member states and a presence in over 100 countries. IOM has had a presence in Mongolia since 2011.
About
About
IOM Global
IOM Global
-
Our Work
Our WorkAs the leading inter-governmental organization promoting since 1951 humane and orderly migration, IOM plays a key role to support the achievement of the 2030 Agenda through different areas of intervention that connect both humanitarian assistance and sustainable development. In Mongolia, IOM supports migrants through a variety of resettlement, support and protection activities.
- Data and Resources
- Take Action
- 2030 Agenda
2050 ОН ГЭХЭД ЗӨВХӨН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙГЭЭР 216 САЯ ХҮН ДОТООДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Ulaanbaatar - Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал (COP29) Азербайжан улсын нийслэл Баку хотноо өрнөж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны доройтол ихэсч, гамшгийн давтамж нэмэгдэж байгаагаас шалтгаалан дэлхий даяар сая сая хүмүүс гэр орноосоо дүрвэх, нүүхээс өөр аргагүйд хүрч байгаа нь шилжилт хөдөлгөөний асуудлыг чухалчилж үзэх цаг болсныг баталж байна. Ялангуяа эмзэг бүлгийн хүн амд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө илүү хүнд тусаж байдаг. Тийм учраас ОУШХБ-ын зүгээс нүүлгүй үлдэхийг хүссэн, нүүж буй, нүүх шаардлагатай эсвэл нүүхийг хүсч буй хүмүүсийг хамгаалах, дэмжих чиглэлээр дэлхийн удирдагчдыг дорвитой алхам хийхийг энэхүү уулзалтын үеэр уриалж байгаа юм.
2050 он гэхэд зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр 216 сая хүн дотоодын шилжилт хөдөлгөөн хийх төлөвтэй байна. Зөвхөн өнгөрөгч онд гэхэд гамшгаас шалтгаалан гэрээ орхин нүүсэн хүний тоо 26 саяд хүрсэн. Улс орнууд хамтдаа бодит арга хэмжээ авч чадвал үүнийг 80 хувиар бууруулах боломжтой юм.
Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлт хэрхэн шилжилт хөдөлгөөний хөдөлгөгч хүч болж буйг тодорхойлж, хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Ингэснээр цаашид уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авах арга хэмжээ, бодлогын шинэчлэлдээ шилжилт хөдөлгөөний асуудал тэр дундаа шилжин суурьшигч хүний эрхийн асуудлыг тусгана гэж үзэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь хурдан явцтай /гэнэтийн/ болон удаан явцтай аюулт үзэгдлийн давтамж болоон эрчмийг нэмэгдүүлсээр байна:
- Үер, шуурга, ой хээрийн түймэр, хар салхи, хөрсний нуралт зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд байнга, хүчтэй болж, ихэвчлэн гамшгийн хэмжээнд хүрсээр байна.
- Уур амьсгал аажмаар өөрчлөгдөж ган гачиг, цөлжилт, далайн түвшин нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгон цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн амьжиргаа, нөөц бололцоог доройтуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт маш олон хүний аж амьдралд нөлөөлж байгаа бөгөөд шилжилт хөдөлгөөн бол нэг төрлийн гарц шийдэл юм.
Нүүлгүй үлдэх шийдвэр гаргасан хүмүүст зориулсан шийдэл:
- Хүн бүрт үлдэх эрх бий. Уугуул нутагтаа үлдэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх. Гэр орон, амьдралын хэв маяг, амьжиргаанд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өөрчлөлт гарсан бол эргээд нөхөн сэргэхэд нь туслах, арга хэмжээ авах.
- Нүүх чадамжгүй, боломжгүй болж гацсан хүмүүсийн хэрэгцээг ойлгож тусламж дэмжлэг үзүүлэх.
- Эмзэг бүлгийн хүмүүсийн гамшигт тэсвэртэй байдлыг нь нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийг бий болгох мөн тогтвортой бөгөөд урьдчилан тооцоолсон санхүүгийн эх үүсвэрийн хүртээмжтэй байдлыг хангах.
- Эрт анхааруулга, хариу арга хэмжээг өгөх. Хэдийгээр зарим аюулт үзэгдлээс бүрэн сэргийлэх боломжгүй ч илүү сайн төлөвлөж, үргэлж бэлтгэлтэй байх нь хохирол болоод эрсдлийг бага байлгана.
Нүүж буй /шилжилт хөдөлгөөний үеийн/ хүмүүст зориулсан шийдэл:
- Аюулгүй, эмх цэгцтэй шилжилт хөдөлгөөн хийхийн тулд шилжин суурьшигчдыг хамгаалж, бүх шатанд нь тусалж дэмждэг байх хэрэгтэй. Үүний тулд зохих хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал.
- Хүн бүр аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхийг нь хангахын тулд шаардлагатай арга хэрэгсэл, шинэлэг, үр дүнтэй шийдлийг ашиглах, ялангуяа уур амьсгалын нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн хүмүүсийг ойлгож ажиллах хэрэгтэй.
Нүүхээс өөр аргагүйд хүрсэн эсвэл нүүх шийдвэр гаргасан хүмүүст зориулсан шийдэл:
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь нэгэнтээ сонголт биш болсон хүмүүс нүүхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хамгийн энэрэнгүй, зохистой байхад анхаарах.